Home
2019 ондоо амжилт бүтээлээрээ манлайлсан багш нар маань шагнагдлаа

2019 ондоо амжилт бүтээлээрээ манлайлсан багш нар маань шагнагдлаа

2020 оны босгон дээр 2019 ондоо амжилт бүтээлээрээ манлайлсан багш нар маань шагнагдлаа.

👏”Би багш” нэвтрүүлэгт амжилттай оролцож, СБД, Нийслэлийн багш нараа төлөөлөн шилдэг 5 багшийн нэгээр шалгарсан амжилтаараа Д. Энхжаргал багш БСШУС-ын яамны жуух бичиг,

👏Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багаа амжилттай дасгалжуулж, U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль, СБД-ийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль тус тус хүртсэн өсвөрийн шилдэг дасгалжуулагч Г. Ундрах маань “Багшийн алдар” алтан медаль,

👏Дүүрэг, Нийслэлийн Орос хэлний олимпиадад шавь нь болон өөрөө амжилттай оролцсон, Үндэсний хэмжээний сургагч багш болсон амжилтаараа Б. Эрдэнэбат багш “Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнагдлаа.

Багш нартаа халуун баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсье!

Leave a Comment

*

*