Home
Логарифм Тайтанс баг СБД-ийн сагсан бөмбөгийн АШТ-ээс Мөнгөн медаль хүртлээ

Логарифм Тайтанс баг СБД-ийн сагсан бөмбөгийн АШТ-ээс Мөнгөн медаль хүртлээ

Дүүргийн ЕБС-иудын сурагчдын дунд зохион байгуулагдсан “Улаанбаатар-лиг” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 15-18 насны хөвгүүдийн ангилалд тоглосон Г. Ундрах дасгажуулагчтай, М. Батдорж ахлагчтай Логарифм Тайтанс баг II байранд орж Мөнгөн медалиар шагнууллаа.

Алтан медалийн багийг хожиж алтны дайтай мөнгөн медаль авч, өндөр ур чадвар, багийн тоглолтыг чадварлагаар харуулсан тамирчин сурагчиддаа болон багаа амжилттай дасгалжуулж амжилтанд хүргэсэн Г.Ундрах дасгалжуулагчдаа сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, талархал илэрхийлье!

Энэхүү тэмцээний 1,2 дугаар байрт шалгарсан багууд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхтэй боллоо. Багш, шавь нартаа дараа дараагийнх тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье!

Leave a Comment

*

*