Home
12-р ангийн сурагч Л. Энхзаяа маань 3 сургуулиас суралцах урилгаа авч чадлаа

Логарифм сургуулийн анхны төгсөгчид маань гадаадын их дээд сургуулиудаас тэтгэлэгтэй суралцах анхны урилгуудаа авч эхэллээ.

.

1. Дэлхийн шилдэг сургуулиудын нэг Канад Улсын Торонтогийн Их Сургууль (University of Toronto). Энэ сургууль нь дэлхийн их дээд сургуулиудын зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий байгууллагууудаас гаргасан жагсаалтын дагуу сүүлийн 2-3 жилийн турш Канад Улсдаа нэгдүгээрт жагсагдаж дэлхийн хэмжээнд топ 20-30-р эгнээнд жагсаж буй томоохон сургууль билээ.

2. Канад Улсын Оттава хотод байрлах Карлтон Их Сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилга. Carleton University ньь иж бүрэн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг олгодог нэр хүнд бүхий их сургууль юм. Хүмүүнлэгийн ухаан, олон улсын бизнес, инженер, физик, компьютерын шинжлэх ухаан болон бусад олон чиглэлээр суралцуулдаг. Шинжлэх ухааны тэнхим нь 86 чиглэлээр бакалаврын зэрэг, 39 чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэг олгодог. Одоогоор нийт 6,500 оюутан суралцаж байна. Тус сургуулийн профессор багш нарын дунд дөрвөн Нобелийн шагналт, Канад улсын Ерөнхий сайд асан зэрэг олон нэрт эрдэмтэд, улстөрчид багтдаг.

3. Японы хамгийн шинэлэг сургууль болох Ritsumeikan Asia Pacific University (APU) их сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилга. АРU нь 1995 онд байгуулагдсан бөгөөд нийт оюутнуудын 49.9 хувь нь гадаад оюутнууд буюу нийт 147 орон, бүс нутгийн төлөөлөл суралцдаг. Нийгмийн ухааны бакалавр, Бизнесийн удирдлагын бакалаврын чиглэлээр суралцуулдаг. Оюутнууд 2 хэл дээр буюу япон, англи хэл дээр суралцах боломжтой.

Энхзаяадаа баяр хvргэе!

Leave a Comment

*

*