Home
Логарифм сургууль 3 дахь удаагаа СБД-ийн гимнастикийн аварга боллоо

Логарифм сургууль 3 дахь удаагаа СБД-ийн гимнастикийн аварга боллоо

Э. Баасандаш багштай Уран гимнастикийн баг маань Сүхбаатар дүүргийн Гимнастикийн аварга шалгаруулах

тэмцээнд амжилттай оролцож алтан медалийн эзэд боллоо. Ийнхүү авьяаслаг сурагчид маань өмнөх амжилтаа бататган Сүхбаатар дүүргийн 3 удаагийн аварга болоод байна.

Сургуулийн албан ёсны хөтөлбөрийн дагуу байгуулагдсанаасаа хойш бүх бага ангийн сурагчдад гимнастик, бүжгийн хичээл ордог нь нийт сурагчдын бие бялдрын хөгжлийн түвшинг сайжруулаад зогсохгүй, тархины хөгжлийг мөн энэхүү хичээлээр дэмждэг онцлогтой гэдгийг дурдах нь зүйтэй.

 

 

Leave a Comment

*

*