Home
Харвардын их сургуулийн Загвар НҮБ-ын чуулганд амжилттай оролцлоо.

Харвардын их сургуулийн Загвар НҮБ-ын чуулганд амжилттай оролцлоо.

Логарифм сургуулийн 8-11 дүгээр ангийн 19 сурагч 3 сарын 14-19-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан Харвардын их сургуулийн Загвар Нэгдсэн үндэсний 9 дүгээр чуулганд  амжилттай оролцоод ирлээ. Мөн энэхүү чуулган нь бидний хувьд анхны маань олон улсын хурал байсан ба чуулганаас 11а ангийн сурагч С. Ананд шагнал авч, бидний анхны олон улсын шагналыг сургуульдаа авчирлаа.

Тус чуулганд Ази номхон далайн Олон улсын сургуулиудын нийт 1000 гаруй ахлах ангийн сурагчид оролцож, Нэгдсэн үндэсний байгууллагуудын салбар хорооны чуулганд дэлхийн улсуудыг төлөөлөн англи хэл дээр хуралдаж, мэтгэлцэж, асуудал шийддэг билээ. Логарифм сургууль нь энэхүү хуралд оролцсон анхны үндэсний сургууль болсноороо онцлогтой. Хэдий бид олон улсын сургууль биш ч хүүхдүүд маань дэлхийн олон улсын сургуулийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн энэхүү хуралд англи хэл дээр өөртөө итгэлтэй, амжилттай оролцож, өөрийгөө нээж, дэлхийг харах өнцгөө өөрчилж, олон найз нөхөдтэй болсон нь бидний хувьд маш том амжилт юм. Мөн Монгол улсаас анх удаа үндэсний хөтөлбөртэй сургуулийн сурагчдын баг амжилттай оролцсон нь манай сургуулийн англи хэлний хөтөлбөрийн үр дүнг харуулж байна гэж удирдлагын баг дүгнэж байна.

 

Нийт Загвар Нэгдсэн Үндэсний чуулганы төлөөлөгч хүүхдүүддээ сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, дараа дараагийн чуулганд нь амжилт хүсье ! Мөн сурагчдаа бэлдэн оролцууулсан Lauren Adamson багш болон Захирал Б. Одхойдоо халуун баяр хүргэе!

Leave a Comment

*

*