77110556, 77110566, 77006263
info@logarithm.edu.mn
Боловсролоор дамжуулан олж авсан мэдлэг чадварыг хөлөг онгоцны их бие гэж үзвэл зан чанар хандлага нь дарвуул нь билээ. Хүн амьдралаа аль зүгт хэрхэн жолоодож хаа хүрэхийг гагцхүү хүний зан чанар, хандлага шийддэг. Тиймээс бид өөрсдийн байгууллагын соёлыг өндөр хэмжээнд байлгаж, сурагчдадаа зан чанарын боловсролыг өдөр тутмын хичээл, клуб, дугуйлан, урлаг, спортын уралдаан тэмцээн, хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа нуугдмал кирикюлум болгон оруулж олгодог. Дэлхий нийтийн судалгаагаар амжилтанд хүргэдэг зан чанарууд дундаас бид өөрсдийн үзэл баримтлалд нийцсэн дараах зан чанаруудын багцыг сонгон авч өөрийн үнэт зан чанар болгосон билээ.