77110556, 77110566, 77006263
info@logarithm.edu.mn
“Дуду эмээ” цэцэрлэг нь 2010 оны 10 сарын 8-ны шинийн 8-ны билигт сайн өдөр Логарифм сургуулийнхаа сурагчдын дүү нарт нь зориулж үүдээ нээсэн билээ.
Логарифм бүрэн дунд сургуулийн бага насны дүү нартай сурагчдын эцэг эхчүүдийн ажиллах хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, цаг заваа хэмнэх боломж өгөх үүднээс дүү нарыг нь ах эгч нартай нь нэг дор цогцолбор сургууль цэцэрлэгт сургах, мөн сургуулийн ирээдүйн сурагчдыг бэлдэх залгамж холбоог ханган цэцэрлэг, сургуулийн багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилгыг урдаа тавьж байна.
Манай цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд нэр хүндтэй ажилдаа зөв монгол хүүхэд, зөв иргэн бэлтгэхийг сургалтын гол үүргээ болгон ажиллаж байна.
Монгол улсын боловсролын бодлого хөтөлбөрийг баримтлан, өөрийн цэцэрлэгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, хүүхдүүдийн төлөвшлийг багаас нь зөв төлөвшүүлж хэвшүүлэх, ирээдүйн эрдэм мэдлэгт хөрөнгө оруулахын төлөө:
Эмээ шиг нь хайрлаж ухаажуулан Эцэг эх шиг нь анхаарч асран Эрүүл цэвэр орчинд шим сайтай хооллож ундлан Энхрий хөөрхөн үрсэд тань үнэн сэтгэлээ зориулах Баг хамт олон та бүгдийг хүлээж байна…