Home
Түүхэн товчоон

Түүхэн товчоон

2008 оны 9 сарын 8
  • Логарифм сургууль нь анх 2008 онд Монгол улсын гавьяат багш С. Цагааны дурсгалд зориулан Цагааны том хүү Цагааны сангийн Ерөнхийлөгч Ц. Болд, Сүхбаатар дүүргийн хүндэт иргэн, ОКЕЙ ХХК-ийн захирал Д. Тосмаа нарын санаачлага, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд нийт 4 үүсгэн байгуулагч байдаг бөгөөд бүгд Нийслэлийн Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн төгсөгчид юм.
  • Анх байгуулагдахдаа 1 дүгээр ангийн 21 сурагч, 6 багштай байгуулагдаж байсан бол өнөөдөр 2017-2018 оны хичээлийн жилд нийт бага дунд ангийн 470 сурагч, 60 багш ажилтантай болон өргөжсөн билээ. Бидний анхны сурагчид 12-р ангиа 2019-2020 оны хичээлийн жилд төгсөнө. Нийт 900 гаруй сурагчтай болох төлөвлөгөөтэй байна.
2009 он
  • Монголын Хувийн Хэвшлийн бага дунд сургуулиудын холбоонд гишүүнээр элсэв.
  • Сургуулийн өргөтгөл барилгыг ашиглалтанд оруулж, нэмэлт ангиуд, спорт заал, гал тогоог ашиглалтанд оруулсан.
2010 он
  • Захирал Б. Одхой Монголын Хувийн Хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны Гүйцэтгэх захирлаар сонгогдов.
  • Сургуулийнхаа сурагчдын дүү нарт зориулан 40 хүүхдийн багтаамжтай “Дуду эмээ” цэцэрлэгийг байгуулсан ба сурагчдын дүү нар хөнгөлөлттэй үнээр хамрагддаг билээ.
  • Хүүхдийг бага наснаас нь сонирхолтой аргаар сургаж, төрөлх англи хэлтэй болгогч зохиогчийн өмчит дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөр-тэй Японы Сендай хотод очин танилцаж, Монголоосоо анхны сургууль болон зориглож хэрэглэж эхэлсэн анхны сургууль. Нийт 8 дах жилдээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хамгийн амжилттай удаан хугацаанд хэрэгжүүлж байгаа загвар сургууль болсон.
  • Анх удаагаа сургуулийнхаа бүх сурагчдын оролцуулсан Гала концертоо зохион байгуулсан ба энэ нь одоо ч жил бүр уламжлан явагдаж байна. Бүх сурагчдаа концертонд жигдхэн оруулж жил бүр олон зуун хүүхдийн концерт зохион байгуулдаг ба ийм сургууль байдаггүй билээ.
2011 он
  • Сургуулийн удирдлагын баг Японы Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн шугамаар Японы Саппоро хотын бага, дунд, ахлах сургуулиудаар зочилж, туршлага солилцов.
  • Японы туршлагын хүрээнд Монголдоо анх удаа сургуулийнхаа бүх сурагчдыг оролцуулсан 300 хүүхдийн Спартакиадыг Монголын хөл бөмбөгийн Фүүтзаал ордноо зохион байгуулав. Энэхүү спартакиад маань уламжлал болж жил бүр зохион байгууллагддаг сургуулийн том үйл ажиллагааны нэг нь юм. Зохион байгуулагддаг онцлогоороо Монголдоо анхдагч болсон.
  • Багшийн хмчээлийн хэрэглээнд технологийн шинэчлэл хийж бүх ангиудаа ТВ, бичгийн камераар тоноглов.
2012 он
  • Сургууль анхны бага ангийн төгсөлтөө хийж, дунд ангитай болов.
2013 он
  • Нийт Grapeseed хөтөлбөрийн хэрэглэгч сургуулиудын дунд шилдэг сургуулиар шалгарч олон улсын шагнал авсан.
  • Иж бүрэн мэдээлэл зүйн лабораторийг ашиглалтанд оруулав.
2014 он
  • Сургуулийн усан бассейныг ашиглалтанд оруулж, усан бассейны хичээлийг 3 дугаар ангиас нь эхлэн оруулдаг болов.
  • 150 хүүхдийн суудалтай 1500 номтой номын санг ашиглалтанд оруулав.
  • Хими болон Физикийн хичээлийн иж бүрэн лабораторитой болов.
  • Сургуулийн бага ангийн 24 сурагчдын баг Сүхбаатар дүүргийн Уран гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль, Улаанбаатар хотын тэмцээнээс Тусгай байр хүртэв.
  • STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй болж 4 дүгээр ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангидаа роботикийн хичээлүүдийг үзэж эхлэв.
  • Дунд ангийн нийт сурагчид анх удаа Хүүхэлдэйн театрт дуулалт жүжиг тоглов.
  • Сургуулийн захирал Б. Одхой АНУ-ын Засгийн газрын Фулбрайт хэмээх хүндэт тэтгэлгийг хүртэж, Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийн урилгаар Боловсролын удирдлагын мастерийн зэрэг горилохоор явав.
  • Үүсгэн байгуулагчдын нэг Японы Tokyu Construction компанийн барилгын инженер Б. Одмагнай Японы Тэргүүн зэргийн инженерийн цолоо авав.
2015 он
  • Анхны дунд ангийн төгсөлтөө хийж анхны ахлах ангиа өлгийдөн авлаа.
  • Сургуулийн бага ангийн 24 сурагчдын баг Сүхбаатар дүүргийн Уран гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль, Улаанбаатар хотын тэмцээнээс Тусгай байр хүртэв.
  • Grapeseed хөтөлбөрөөр англи хэл сурсан сурагчдаас саналаараа TOEFL Junior шалгалт өгч бүгд 700-аас дээш оноо авсан амжилт үзүүлэв.
  • Сургуулийн бага ангийн сурагчдын бүжгийн баг Анхан бүжиглэгчдийн тэмцээнээс Мөнгөн медаль хүртэв.
  • Сургуулийн захирал Б. Одхой Нью Йорк хотын Колумбын Их Сургуульд Боловсролын удирдлагын мастерийн зэргээ амжилттай хамгаалж эргэж ирэн бодлогын шинэчлэлээ эхлүүлэв.
2016 он
  • Хамт олноороо сургуулийн алсын харааг дахин тодорхойлж, Дэвшилтэт боловсролын сургууль болохоор эргэлт буцалтгүй шийдэцгээв.
  • Төгсөгчдөд байх үнэт зан чанараа тодорхойлж, нийгэм соёл, зан чанарын хөтөлбөрөө албан ёсжуулав.
  • Maker space буюу технологийн хамгийн орчин үеийн кабинетийг тохижуулан ашиглалтанд өгөв.
  • Сургуулийн захирал Б. Одхой Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны Тэргүүнээр сонгогдов.
  • Үүсгэн байгуулагч Цагааны Болд Монгол улсын Гавьяат багш болов.
2017 он
  • Сургуулийн спорт заал, жудо/аеробик/таеквондоны заал, фитнессийн барилгын өргөтгөл эхлэв
  • Гэр ахуй оёдол, хоолны кабинетийг ашиглалтанд өгөв.
  • Монгол ёс заншлын өргөөтэй болов.
  • Princeton Их сургуулийн дэргэдэх Төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааний гэрээ зурав.
  • SANTIS боловсролын төвтэй хамтын ажиллагааны гэрээ зурав.