Home
Бага сургууль

Бага сургууль

Бага боловсрол буюу 1-5 дугаар анги
Баримтлах бодлого
  • Тэнцвэртэй боловсрол олгож жигд хөгжүүлэх
  • Сэтгэл-Оюун ухаан-Бие бялдар гурван талын тэнцвэрийг хангасан хөтөлбөр
  • Өөртөө итгэлтэй, нийтэч бие хүн болон төлөвших үйл явцыг хичээлийн болон хичээлээс гадуурх арга хэмжээгээр дэмжиж, оролцоог хангах
  • Авьяасаа нээх өргөн боломжуудаар хангах

Нийт бага ангийн сурагчдадаа бид БСШУСЯамнаас батлагдсан цөм хөтөлбөрийн агуулгыг 30 хувиар баяжуулсан өөрийн хөтөлбөрөөр хичээлүүдийг орно. Түүнчлэн дараах таван чиглэлээр хөгжүүлэх сургуулийн онцлог бүхий нэмэлт хөтөлбөрүүдээр хичээллүүлнэ.

Нэг. Логик сэтгэлгээ хөгжүүлэх хичээлүүд
  • Оюуны хөгжлийн IQ хичээл
  • Математикийн сонгон
  • Шатар
Хоёр. Гадаад хэл
  • Grapeseed англи хэлний олон улсын хөтөлбөр
Гурав. Инженер-технологи, STEAM
  • Гар урлал
  • Уран зураг
  • Инженерийн техникийн үндэс
  • Механикийн суурь
Дөрөв. Урлаг уран сайхны сэтгэлгээ, мэдрэмж, хэл яриа, нийгмийн боловсролыг хөгжүүлэх суурь хичээлүүд
  • Хүүхдэд санхүүгийн мэдлэг олгох олон улсын “Афлатон” хөтөлбөр
  • Монгол ёс заншлын хичээл
  • Номын сан/Уншлагын хичээл
  • Сурагчдын зөвлөл болон Скаут, Улаан загалмайн салбар зөвлөл
  • Бөмбөр, цохивор хөгжмийн хамтлаг
  • Үндэсний хөгжмийн хамтлаг
Тав. Бие бялдар, эрүүл амьдралын хэв шинжийг таниулах
  • Бүжиг
  • Гимнастик
  • Усанд сэлэлт /3-р ангиас/
  • Сагсан бөмбөг
  • Хөл бөмбөг
  • Жудо /3-р ангиас/