Home
Амьдрах ухаан

Амьдрах ухаан

2017 оны хичээлийн жилд бид дунд болон ахлах ангийн сурагчдадаа зориулан Төв аймгийн Гавжийн шанд хэмээх газар малчин айлыг түшиглэн “Хөдөлмөрч хүүхэд” зуслангаа нээсэн.

2017 оны хавраас эхлэн энэхүү зусланд хавар, зун, намартаа сурагчид анги ангиараа очиж монгол ахуй, малчны ажил хөдөлмөрт суралцаж эхэлсэн бөгөөд манай сурагчдын хүсэн хүлээдэг нэгэн арга хэмжээ юм.